"Грэмми" гардуулах ёслол коронавирусийн улмаас дахин хойшлогдов

"Грэмми" шагнал гардуулах ёслолын ажиллагааг коронавирусийн улмаас дахин хойшилж байгааг зохион байгуулагчид зарлажээ.
Одоогоор хэдий хүртэл хойшлогдох нь тодорхойгүй байгаа бөгөөд тов тодрохоор зарлана хэмээн мэдэгдсэн байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, ихэнх уран бүтээлчид ковидын тархалт, шинэ штаммын дэгдэлтийн улмаас 2022 оны нэгдүгээр сарын 31-нд болохоор төлөвлөгдөж байсан арга хэмжээнд биечлэн оролцох хүсэлгүй байсан нь ийнхүү арга хэмжээг цуцлахад нөлөөлсөн гэнэ.
Өмнө нь ч мөн энэ ёслол коронавирусийн улмаас хойшлогдож байсан юм. Грэмми шагнал гардуулах ёслол нь хөгжмийн ертөнцийн гол шагналд тооцогддог.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ