Монгол улсад Омикрон хувилбар тархсан уу

Өнөөдрийн байдлаар дэлхийн 138 улсад Омикрон хувилбар бүртгэгдэж, шинэ хувилбарын улмаас нас барсан хүний тоо 108 болжээ.
Тэгвэл цахим орчинд Монгол Улсаас БНСУ-д очсон хоёр иргэнээс коронавирусийн “Омикрон” хувилбар илэрсэн бөгөөд тус иргэд нь Монголд байх хугацаандаа олон нийтийн арга хэмжээнд оролцсон гэсэн мэдээлэл цацагдаад байна.
ЭМЯ-наас PCR шинжилгээ нь коронавирусийн халдвараар өвчилсөн эсэхийг нь тогтоодог бөгөөд Омикрон хувилбарыг нарийвчилсан лабораторийн шинжилгээгээр тогтооход тодорхой хугацаа шаарддаг гэж мэдээлж байгаа.
Дээрх нөхцөл байдалтай холбоотой эсэх нь тодорхойгүй ч Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хэрэв манай улсаас БНСУ-д очсон иргэдээс коронавирус илэрсэн нь батлагдвал дотоодод хэдийнэ “Омикрон” хувилбар тархсан гэсэн үг юм.
Энэ талаар бид эргэн мэдээлнэ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ