Б.Мөнхжин: Казахстан улсаас иргэдээ татах нөхцөл байдалд тулаагүй байна

img

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Тус хуралдаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Казахстан улсад болж буй үйл явдлын талаар мэдээлэл өгсөн байна. "Тус улсад Монгол Улсын 4200 орчим иргэн бий. Одоогоор Монгол Улсын иргэн халдлагад өртсөн гэх мэдээлэл ирээгүй байна. Казахстан улс даяар онц байдал зарлаж, интернет, үүрэн телефон тасарч, холбоо барих нөхцөл байдал хүнд байна. Иргэдээ татан авах нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ одоогоор тийм нөхцөлд тулаагүй байна" гэсэн мэдээллийг өглөө.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ