Казахстан: Алматын эмх замбараагүй байдлын оролцогчдыг устгасан гэв

Нэгдүгээр сарын тавны үдэш Алматы хотын захиргааны байрнууд руу халдаж, эмх замбараагүй байдал дэгдсэн. Энэ үеэр үймээнд оролцогчдоос хэд хэдэн хүнийг устгасан талаар Интерфакс мэдээлжээ.
"Өнгөрсөн шөнө захиргааны байгууллагуудын байр руу экстремист хүч халдсан. Энэ үеэр халдлага үйлдсэн этгээдүүдийг устгасан, тэдний хэн болохыг тогтоохоор ажиллаж байна" гэж Алматы хотын цагдаагийн хэсгийн албан ёсны төлөөлөгч Салтанат Азирбек мэдэгджээ.
Түүнчлэн, терроризмын эсрэг ажиллагаа үргэлжилж байгаатай холбоотойгоор хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ