ВИДЕО: Алматы дахь тусгай ажиллагааны бичлэг нийтлэгджээ
Нэгдүгээр сарын зургааны өглөө Казахстаны Алматы хотын төвд цэргүүд тусгай ажиллагаа явуулж буйг харуулсан дүрс бичлэг цацагджээ.
Энэ хотод өнгөрсөн шөнө терроризмын эсрэг ажиллагаа эхэлсэн юм. Ингээд хот руу Казахстаны армийн тусгай ангиудын цэргүүдийг татсан. Цахим ертөнцөд тархсан бичлэг дээр бүрэн зэвсэглэсэн цэргийнхэн болон цэргийн техникүүд дүрслэгджээ.
Нэгдүгээр сарын тавны үдэш Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдэл хийхдээ алан хядагчид цэргийнхэнтэй тулалдаж байна хэмээн онцолж байлаа. Үүний дараа 200 гаруй зэвсэгт эсэргүүцэгч байгаа гэх мэдээлэл гарч байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ