“Шангрилла Улаанбаатар” ХХК түрээслэгчээ хохироожээ

img

“Шангрилла Улаанбаатар” ХХК түрээслэгчийн эрхийг ноцтой зөрчиж, хохироосон талаар Mayara компанийг үүсгэн байгуулагч Э.Азжаргал мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр 2018 онд компаниа үүсгэн байгуулж, “Шангрилла Улаанбаатар”-т түр түрээслэгчээр оржээ. 2019 онд “Шангрилла Улаанбаатар” ХХК-иас түүнд 73 мкв талбайг түрээслэх санал тавьсан байна. Саналын дагуу талбайг түрээслэхээр болж, 100 гаруй сая төгрөгийн зээл авч, олон улсын стандартад нийцсэн тохижилт хийжээ. Гурван жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулна хэмээн тооцож, их хэмжээний зардал гарсан. Гэтэл гурван сарын дараа түрээсийн төлбөрөө 14 хоногоор хоцроосон гэх шалтгаанаар гэрээгээ цуцалж, бараа бүтээгдэхүүнийг маань лацадсан. Цар тахалтай зэрэгцэн, цагаан сарын өмнө хөөж гаргаснаар ямар ч орлогогүй болсон, 100 сая төгрөгийн зээл өдөр бүр төлөгдөж байсан. Би хоёр жил хохирч байна” гэсэн мэдээллийг өглөө.

 

Энэ асуудлаас үүдэн Э.Азжаргал шүүхэд хандаж, анхан болон давж заалдах шатны шүүх түүний талд шийдвэр гаргаж, 60 сая төгрөгийн хохирол учирсныг нь тогтоожээ. Харин “Шангрилла Улаанбаатар” ХХК Улсын дээд шүүхэд хандсанаар тэрбээр хохиролоо барагдуулж чадахгүй, хүлээлтийн байдалд орчихоод буй аж.

 

Мөн тэрбээр MCS группын Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалд хандаж “Олон улсын стандарт нэвтрүүлсэн том компани Монголын жижиг, дунд үйлдвэр, компанийг яагаад машиндаж, нядалж байгаа юм бэ. Ашигтай санал тавьж оруулсныхаа дараа хөөгөөд гаргадаг. Махыг нь мөлжөөд ясыг нь хаяж байна” хэмээн удирдлаганд нь ажилладаг хүмүүс бизнесийн ёсзүйд анхаарал хандуулахыг хүслээ.

 

Э.Азжаргалын 100 сая төгрөгийн зээл авч тохижуулсан талбайд “Шангрилла Улаанбаатар” ХХК өөр түрээслэгч оруулсан байгаа аж.  

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ Хятад компаныг дийлэх Төр засаг, хууль шүүх Монголд байхгүй. Орчин цагийн Да Шин Күгийн пүүс шүү дээ. Энэ компани, энэ гэр бүлийг Монголын баялаг цатгаж дийлэхгүй.
2022-01-09
Ганц энэ бүсгүй тэмцэж байгаагаас биш өөр хэд хэдэн хүнийг ялихгүй шалтаг олж хөөж гаргаад танил талынхнааоруулсан шүү! Тэнд байж байгаад шахагдан гарсан хүмүүстэй уулзвал хэлээд өгнө.
2022-01-07
Ганц энэ бүсгүй тэмцэж байгаагаас биш өөр хэд хэдэн хүнийг ялихгүй шалтаг олж хөөж гаргаад танил талынхнааоруулсан шүү! Тэнд байж байгаад шахагдан гарсан хүмүүстэй уулзвал хэлээд өгнө.
2022-01-07
Ганц энэ бүсгүй тэмцэж байгаагаас биш өөр хэд хэдэн хүнийг ялихгүй шалтаг олж хөөж гаргаад танил талынхнааоруулсан шүү! Тэнд байж байгаад шахагдан гарсан хүмүүстэй уулзвал хэлээд өгнө.
2022-01-07
Har:
Zov
2022-01-06