ШУУД: Өнөөдрөөс иргэд вакцины IV тунд хамрагдах боломжтой

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Манай улсад Омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Бид хил дээр хяналт эрчимжүүлж, Омикрон давлагаа эхлэх хугацааг хойшлуулж, судалгаа хийж байна.
Дэлхийн 140 гаруй оронд Омикрон хувилбар бүртгэгдээд байгаа. Манай улс Омикроны давлагаанд өртсөн тохиолдолд хөл хорио тогтоохгүйгээр ЕБС-аа хичээллүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Учир нь манай улсын вакцины хамрагдалт өндөр байна. Тиймээс тодорхой хэмжээнд эрсдэл багатай байгаа. Улс орнуудыг Омикроны судалгааг харвал гэр бүлийн халдвар тав дахин нэмэгджээ. Дэлхийн улс орнууд хүнд өвчтнүүдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Дахин халдвар авч байгаа тохиолдол тав дахин нэмэгдсэн байна. Шинж тэмдгийн хувьд томуу томуу төст өвчнийхтэй ижил байна.
Судалгаанд үндэслэн Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Тиймээс өнөөдрөөс иргэд дөрөвдүгээр тундаа хамрагдах бүрэн боломжтой" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ