Лондонгийн метроны машинистууд зун хүртэл ажил хаяв

Лондонгийн метроны машинистууд ажил хаялт зарлажээ. Тэд ажил хаялтаа зун хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа талаар Төмөр зам, тэнгисийн тээвэр болон бусад төрлийн тээврийн хэрэгслийн ажилтнуудын үйлдвэрчний хороо мэдэгдсэн байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын долооны өдрөөс эхлэн баасан болон бямба гаригуудад 20.30-08.00 цагийн хооронд ээлж солилцохгүй байхаар болсон гэнэ. Энэ ажил хаялт зун хүртэл үргэлжилвэл тээврийн үйлдвэрчний эвлэлийн түүхэн дэх хамгийн урт ажил хаялт болох аж.
Лондонгийн метроны захиргаа шөнийн ээлжний машинистуудын зэрэглэлээс татгалзсаны дараа тээвэрчид ийнхүү ажил хаяхаар шийдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ