Хүйтэнд машиндаа үлдээж болохгүй 7 зүйл

img

Дараах зүйлсийг хүйтэнд машинд орхисноор гэмтэх, зарим нь бүр аюултай болдогийг мэргэжилтнүүд анхааруулжээ. 

 

1. Эм

 

Ихэнх эм бэлдмэлийг тасалгааны хэмд хадгалах ёстой байдаг. Өөр нөхцөлд хадгалах бол энэ талаар хайрцган дээр эсвэл заавар дээр бичдэг байна. Зарим эмийг 8-15 хэмийн хүйтэнд хадгалах ёстой байдаг ч ихэнх нь тасалгааны хэмд хадгалагдах заалттай байдаг тул машинд, -30 хэмийн хүйтэнд орхиж огт болохгүй. Учир нь эм гэсэхээрээ шинж чанараа, үр ашгаа алдах эрсдэлтэй. 

 

2. Хийжүүлсэн ундаа 

 

Төмөр савтай ундаанууд задарч болзошгүй, учир нь ус хөлдөхөөрөө тэлдэг.

 

3. Хөгжмийн зэмсгүүд 

 

Модоор хийсэн хөгжмийн зэмсгүүд хүйтэнд хэлбэрээ алдаж болзошгүй. Түүнчлэн үүнээс үүдэж хөгжмийн их бие эвдэрч, өндөр үнэтэй засвар хийлгэх эсвэл солихоос аргагүй байдалд хүрдэг байна.

 

4. Будаг 

 

Хүйтэнд будгийг удаан байлгавал муудна. Жишээлэхэд, будагны найрлага дахь бүрэлдэхүүнүүд шинж чанараа алдах, чанаргүй болох эрсдэл дагуулдаг байна. Гэхдээ бүх будаг ийм биш, тиймээс заавартай нь нарийвчлан танилцаарай.

 

5. Ахуйн хими

 

Шингэн цэвэрлэгч бодисууд хөлдөж, улмаар хийжүүлсэн ундаа шиг задарч болзошгүй. Түүнчлэн хүйтэн температур цэвэрлэгч бодисуудын үр ашигт хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй тул аль болох хүйтэн машинд үлдээхгүй байхыг зөвлөж байна.

 

6. Өндөг 

 

Хөлдсөн өндөг тэлж, хальс нь хагардаг. Үүний дараа өндөг амтгүй болдог байна. Мэдээж ийм өндөгийг идэж болно, гэхдээ бүхлээр нь чанах хэрэгтэй.

 

7. Цахилгаан төхөөрөмжүүд

 

Утас, планшет, нөүтбүүкний зайд хүйтэн маш сөргөөр нөлөөлдөг. Зай амархан суудаг болохын дээр ийм төхөөрөмжийг хүйтэнд удаан байлгавал зай нь нэг мөр ажиллахгүй болдог байна. Тиймээс ухаалаг төхөөрөмжүүдийг хүйтэнд машинд үлдээхгүй байх хэрэгтэй. Түүнчлэн хүйтнээс орж ирсэн төхөөрөмжийг гэртээ ормогцоо цэнэглэж болохгүй, эхлээд тасалгааны хэмд зохицохыг хүлээх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүүхдээ үлдээж болохгүй юун эм тан
2022-01-09