Нур-Султанд энгийн иргэдийг хамгаалахын тулд ардын нөхөрлөл байгуулж эхлэв

Үймээн дэгдсэн Казахстаны нийслэл, Нур-Султан хотод ардын нөхөрлөл байгуулагдаж эхэлжээ. Энэ талаар "Хабар 24" суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын хоёрны өдөр эхлэж, аажмаар олныг хамарсан эмх замбараагүй байдал, мөргөлдөөн болон хувирсан эсэргүүцлийн үеэр энгийн иргэдийг хамгаалах үүднээс нутгийн оршин суугчид ардын нөхөрлөлд элсэж эхэлжээ.
Нөхөрлөлийн гишүүд хотын оршин суугчдын амьдралд чухал нөлөөтэй улсын объект, үйлдвэрийг хамгаалахаар төлөвлөж байгаа гэнэ. Ардын нөхөрлөлүүдэд нийтдээ 500 орчим хүн элссэн байна.
"Казахстанчууд цагдаагийн ажилтнуудын хамтаар энгийн иргэдийг хууль бус үйлдэл, дээрэм тонуулаас хамгаалах хүсэлтээ илэрхийлсэн" хэмээн "Хабар 24" суваг дамжуулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ