Засгийн газарт иргэдийн өр, зээлийн асуудлыг шийдэх шаардлага хүргүүллээ

Ард түмний штаб болон ТББ-ууд нэгдэн УИХ, Засгийн газарт иргэдийн өр, зээлийн асуудлыг шийдэх ажлын баг байгуулах шаардлага хүргүүллээ.
Ард түмний штаб болон ТББ-уудын төлөөлөл “Төрөөс төрсөн тэрбумтанууд уулын амыг хашиж, бидний толгой дээр гарч байна. Тэр хүмүүсийн хөрөнгийг хурааж авахад л Монголын ард түмэн өрнөөсөө гарна. Өрийн асуудлыг шийдэх шийдлээс айх хэрэггүй.
Олон бэрхшээл тулгарч байна. Уг бэрхшээлийг ард түмэнд нялзаахгүй. Бидний мөрөн дээр, сэтгэл зүрх дотор Монголчуудын итгэл найдвар байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол төрийн ордныг бүслэх хүртэл арга хэмжээ авна. Хүйтэн хамаагүй. Надтай адилхан хонох бодолтой хүмүүс цугларсан байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ