Казахстанд учирсан хохирлын хэмжээ 213 сая долларыг давжээ

Нэгдүгээр сард өрнөсөн эмх замбараагүй байдлаас үүдэлтэйгээр Казахстаны бизнест учирсан хохирол 93,7 тэрбум тенге буюу 213 сая долларыг давсан гэнэ. Ийм мэдээллийг Казахстаны Бизнес эрхлэгчдийн үндэсний танхим нэгдүгээр сарын 10-ны өдөр дамжуулжээ.
Энэ үнийн дүн нь хохирлын нийт дүн гэнэ. Алматы хотод гэхэд 92,2 тэрбум тенге буюу 209 сая ам.долларын хохирол учирсан байна. Эмх замбараагүй байдлын улмаас худалдаа, нийтийн хоол, санхүү, логистикийн салбар ихээхэн хохирол амссан гэж цохон тэмдэглэжээ.
Казахстаны хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал нэгдүгээр сарын хоёрны өдөр эхэлж, хэдхэн хоногийн дараа олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн юм. Энэ үймээний улмаас нийт 164 хүн амиа алдаж, өнөөдөр Казахстанд Гашуудлын өдөр болгон зарласан. Мөн энэ улсад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ