Хятадын өөр нэг мужид омикроны халдвар илэрчээ

Хятадын Тяньжинд омикрон штамм илэрсэн талаарх мэдээлэл гарч байсан. Үүний араас Хэнань мужид омикрон штаммын халдвар илэрсэн талаар Глобал таймс сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хэнань мужийн Аньян хотод омикрон штаммын хоёр хувилбар илэрсэн байна. Эдгээр хүмүүс нь Тяньжин хотоос ирсэн хүнээс халдвар авсан байж болзошгүй гэж эмч нар таамаглаж байгаа аж.
Өнгөрсөн хоногт БНХАУ-д омикрон штаммын дотоодын халдвар 97 илэрсэн байна. Харин 11 бүс нутагт зөөвөрлөгдсөн тохиолдол буюу гадаадаас ирсэн хүнээс омикрон штамм илрүүлсэн тохиолдол 60 бүртгэгджээ. Гадаадаас ирсэн хүн бүрийг гурван долоо хоногийн хугацаатай тусгаарлаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ