Венесуэлийн инфляци 650 хувийг давжээ

Өнгөрсөн онд Венесуэльд үнийн өсөлт 680 хувийг давсан гэж тус улсын Төв банк мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Венесуэльд 2021 онд инфляци 686,4 хувьд хүрсэн байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын үнийн өсөлт 7,6 хувь байсан бол үүнээс өмнөх саруудад 6-8 хувьд байсан гэж Төв банк мэдэгджээ.
Венесуэлийн шинжээчдийн таамаглаж байгаагаар, 2017 оноос хойш тус улсад нүүрлэсэн гиперинфляцийн мөчлөгөөс Венесуэль гарсан гэнэ. 2020 онд гэхэд л Венесуэльд инфляци 2959.8 хувьтай байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ