Омикрон хувилбарын талаар бид юу мэдэх вэ

Өнөөдрийн байдлаар коронавирусийн Омикрон хувилбар 145 улсад бүртгэгдээд байна. Манай улсад Омикрон хувилбарын дотоодын таван тохиолдол өчигдөр бүртгэгдсэн. Ингэснээр Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн болон дотоодын нийт 17 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм.
Омикрон хувилбарын шинж тэмдэг:
-
Нус гоожих
-
Хоолой өвдөх
-
Найтаах
-
Ханиах
-
Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвслийн шинж тэмдэг
Дархлаа сэргээх нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаж Коронавирусын Омикрон хувилбараас сэргийлцгээе. Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих нь коронавирусын аль ч хувилбараас сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга хэвээр байсаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ