Б.Энхболд: Зам тээврийн осол 30-40 хувиар буурсан

img

 

Арванхоёрдугаар сарын 10-наас сурагчдын улирлын амралт эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан. Иймд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхболдоос замын хөдөлгөөний ачаалал хэдэн хувиар буурсан зэрэг асуудлыг  тодрууллаа.

 

ЕБС болон их, дээд сургууль амралт эхэлснээс хойш замын хөдөлгөөний ачаалал хэдэн хувиар буурсан бэ?

 

-Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 1.375.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд өдөрт дунджаар 500-600 мянган тээврийн хэрэгсэл оролцож байна. Арванхоёрдугаар сарын 10-наас хичээл сургууль амарсантай холбогдуулан 300-400 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа.

 

Ерөнхийдөө түгжрэл 3-4 шалтгаанаар үүсдэг. Үүнд,

 

  • Зам засварын ажил

  • Зам тээврийн осол

  • Тээврийн жолооч нарын хөдөлгөөний соёлгүй байдал

  • Өвлийн улиралд зуны дугуйтай хөдөлгөөнд оролцох

 

Өнгөрсөн онд улсын хэмжээнд хэчнээн замын тээврийн осол бүртгэгдсэн бэ? Голлох шалтгаан нь юу байв?

 

-Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 71000 бүртгэгдсэн. Үүнээс зам тээврийн осол 16700 бүртгэгджээ. Энгийнээр ойлговол нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 300 дуудлага мэдээлэл ирдгээс 200-250 нь зам тээврийн ослын дуудлага байдаг.

 

Ер нь сургууль орчмын бүсэд хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол бий юу?

 

-Өнгөрсөн онд ийм тохиолдол бүртгэгдээгүй. Ерөнхийдөө өнгөрсөн жил цагдаагийн байгууллагаас хүүхэд рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд зам тээврийн осол 30-40 хувиар буурсан амжилттай байна.

 

Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн  хичээл эхлэх цагийг өөрчлөх талаар судалгаа хийсэн гэх мэдээлэл байна. Хэрэв цагийг өөрчилвөл ямар үр дүн гарах вэ?

 

-Сургууль, цэцэрлэг, эцэг эхийн ажлын цагийг өөрчилвөл замын хөдөлгөөний ачаалал багасна.

 

Энэ онд замын ачаалал бууруулах, түгжрэл багасгахад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна вэ?

 

-Сургууль орчмын замын хөдөлгөөнийг хамгаалах чиглэлээр постууд гарч ажиллаж байгаа. Мөн эцэг эхийн цагдаагийн хараа хяналтыг сайжруулах зэрэг олон ажил хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

 

М.Насан 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26
SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
2022-01-12