Хог хаягдлыг дахин ашигласан Монголын анхны дэлгүүр

img

“Хүний эрүүл мэнд байгалиас, Байгалийн эрүүл мэнд хүнээс” гэсэн уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа Улаанбаатар хотын анхны эко дэлгүүр нээгджээ. Тэд одоогоор 30 гаруй байгууллага болон хувь хүнтэй хамтран ажиллаж, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг дэлгүүртээ борлуулдаг.

 

Тус дэлгүүрийн тавилга, чимэглэл 90% хог хаягдлыг сэргээн засварлаж, дахин ашиглаж хийсэн. Мөн гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг худалдаалж, хүүхдүүд, эмэгтэйчүүдэд хог хаягдлыг дахин ашиглах талаар сургалт явуулдаг байна. Дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Гантулга хэлэхдээ “бид 4 жилийн брэнд Eco life Mongolia брэндийг үүсгэж, хэрэглэгчээ бэлдэхийн тулд хог хаягдлыг хэрхэн дахин ашиглах талаар олон төрлийн мэдээ, мэдээлэл бэлтгэж хэрэглэгчээ сургаж ирсэн” тухайгаа ярилаа.

 

 

Eco life Mongolia дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Гантулга: “Эко лайф Монголиа брэндээ үүсгээд бид 4 жил болж байна. Дэлгүүрээ нээгээд 4 сар болж байна. Манайх ковидын хүндсэн үед нээгдсэн. Дэлгүүрээ нээсэн хүнд цаг үед хил гааль хаагдсан болохоор бараа материал, барилгын материал өссөн үнэ маш их өссөн. Гэсэн ч бид энэ эрсдэлээс айхгүйгээр бизнес эрхлэгчид болон залуу үедээ уриалж, хоёрдогч түүхий эд буюу хог хаягдал ашиглан дэлгүүрээ байгуулж чадлаа. Өнөөдрийн байдлаар ингэж тохижуулсан дэлгүүр Монголдоо анхных гэж харж байгаа. Манайх шиг эко бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүд байдаг хэдий ч бид орчин нөхцөлөө хоёрдогч түүхий эд ашигласан гэдгээрээ давуу талтай. Бид мөн дэлгүүрээс гадна, сургалтын үйл ажиллагаагаа гол болгодог. Ялангуяа хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагааг маш их явуулж байна. Хэд хэдэн сургууль, цэцэрлэгтэй хамтран ажиллаж, багш нарыг нь хог хаягдлын менежментийн чиглэлээр сургаж байгаа.

 

Eco life Mongolia дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Намуун:  “Бид ээжүүд болон хувь хүмүүсийг дэмжиж ажилладаг. Яагаад гэхээр хил хаагдсан энэ хүнд цаг үед бид илүү өөрсдийн ур чадвараа гаргаж, бие биенээ дэмжиж ажиллаж ёстой гэж харж байгаа. Жишээ нь Туул голийн эрэг дээр амьдардаг байсан гэр бүл хүүхдүүддээ хаягдал модоор тоглоом хийж өгсөн. Тэдний хийсэн тоглоом маш сонирхолтой байсан болохоор өнөөдөр брэнд бүтээгдэхүүн болчихсон байгаа. Тоглоход маш хөөрхөн, бас их чанартай харагдаж байгаа биз. Хэрэв  2 хүүхэдтэй бол үүнийг уралдуулж тоглож болно. Мөн бид хог хаягдлыг бууруулахаар хүүхдийн сокны шилийг дахин ашиглаад арьс арчилгааны бүтээгдэхүүн хийж зардаг. Мөн сонингийн цаасны хаягдлыг их ашигладаг. Бид хаягдлаа цуглуулах үедээ сошиал хуудсандаа зар оруулахаар өвөө нар ихэвчлэн уншсан сонингоо авч ирж өгдөг.

 

Эх сурвалж: А24 агентлаг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26
SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
2022-01-12