КОВИД-19: Шинээр 1818 тохиолдол батлагдаж, 2 нас баралт бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгаар сарын 12-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1818 тохиолдол батлагдсан байна. Үүний 1227 нь Улаанбаатарт, 565 нь орон нутагт, 26 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай хоёр нас баралт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4781 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 37 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ