Японы компани ажилтнуудаа ажлын цагаар тамхи татахыг хоригложээ

Японы Nomura Holdings корпорацийн ажилтнуудыг ажлын цагаар тамхи татахыг хоригложээ. Энэ талаар Kyodo мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ шинэ журам нь зайнаас ажиллаж байгаа ажилтнуудад ч хамааралтай гэнэ. Корпорацийн удирдлагууд энэ талаар цахим шуудангаар мэдээлжээ.
Шинэ журам гарсантай холбоотойгоор офисуудад байх тамхины өрөөнүүдийг хаах шийдвэр гаргасан байна. Мөн үдийн завсарлагаагаар тамхи татдаг ажилтнуудаа тамхи татсанаасаа хойш 45 минутын хугацаанд офист орж ирэхгүй байхыг зөвлөж байгаа гэнэ.
Номура Холдингс корпорацийн удирдлагууд ажилтнуудынхаа ухамсарт найдаж байгаа тул шинэ журмыг зөрчих хүн гарахгүй гэж үзэж байгаа аж. Түүнчлэн журмыг зөрчсөн хүмүүсийг торгохгүй гэж мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ