Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны чанарыг шалгах ажлыг хойшлууллаа

Ашигт малтмал газрын тосны газраас шатахуун импортлогч компаниудын агуулахад хадгалж байгаа шатахууны чанарыг шалгаж, нөөц бүрдүүлэлтэд хяналт, шалгалт хийлээ.
АМГТГ-ын хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн "Улсын хэмжээнд ердийн хэрэглээний 30 хоногийн нөөц бий.
А-80 автобензин 68
АИ-92 автобензин 32
Дизелийн түлш 28
Онгоцны түлш 13 тус тус хоногийн нөөцтэй байна.
Журмаараа хяналт тавих ёстой. Иргэдээс ирж буй санал хүсэлтийн дагуу сардаа нэг удаа хяналт тавихаар болсон. Өнөөдрийн хувьд шатахууны үлдэгдлээ шалгана. Цаг агаарын нөхцөл байдал өөрчлөгдсөн үед дээж авч хяналт хийх нь үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, дээжинд өөрчлөлт орно гэсэн үг. Тиймээс өнөөдрийн хувьд цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч дээж авах ажлыг хойшлуулж байна. Цаг агаар хэвийн болсон үед дээж авна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ