Япон улс Хойд Солонгост эсэргүүцэл илэрхийлжээ

Нэгдүгээр сарын 11-ний өдөр Хойд Солонгос пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор Япон улс дипломат сувгаараа дамжуулан Хойд Солонгост эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ талаар Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Киси сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
"Бэжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хойд Солонгосын талд эсэргүүцэл илэрхийлсэн" хэмээн тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн Хойд Солонгосын хөөргөсөн пуужингийн нислэгийн өндөр дээд цэгтээ 50 км хүрсэн хэмээн нэмж өгүүлсэн байна.
Хойд Солонгос мягмар гаригт пуужин хөөргөсөн талаар Япон, Өмнөд Солонгос мэдэгдэж, улмаар өнөөдөр, нэгдүгээр сарын 12-ны өдөр БНАСАУ үүнийгээ баталсан. Энэ пуужин нь дуунаас хэт хурдан пуужин байсан бөгөөд туршилтад БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун биечлэн оролцсон гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ