Хашаанд хураалттай байсан 180 тонн цаасан хайрцаг шатжээ

Хашаанд 180 тонн цаасан хайрцаг шатжээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18 дугаар гудамжинд хураалттай цаасан хайрцаг шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 13:35 цагт хүлээн авсан байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13:43 цагт очиход хашаанд 180 тонн хураалттай цаас шатаж байсныг 10 цаг ажиллаж унтраажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ