Байт харвааны анхдугаар УАШТ-ийн аваргууд тодорлоо

15 спорт холбоодын нэгдсэн УАШТ-ийн хүрээнд багтаж буй Монгол байт харвааны холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн 2 өдрийн турш болж өндөрлөлөө.
Тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй, холимог, багийн гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж 10 клубийн 102 тамирчин оролцлоо. Галт сум клубийн тамирчин Хатанзориг нийт 4 медаль, Хангарьд клубийн тамирчин М.Гэгээн 3 алтан медаль хүртлээ. Харин шилдэг клубээр Хангарьд клуб 48 оноогоор шалгарлаа. Тэмцээний хамгийн залуу тамирчин 7 настай хүүхэд анхны байт харвааны тэмцээндээ оролцсон бол 7-гоос илүү жил хичээллэсэн хашир туршлагатай тамирчид ч байв.
Эрэгтэй ганцаарчилсан ангилал – бага нас /14-оос доош/
Алтан медаль – Б. Билгүдэй /Хангарьд клуб/
Мөнгөн медаль – О. Мөнгөлдэй /Хангарьд клуб/
Хүрэл медаль – Г. Хатанбүүвэй (Залуурт сум клуб)
Эрэгтэй ганцаарчилсан ангилал – өсвөр үе /14-18 нас/
Алтан медаль – Б. Буянтүшиг (Алдар спорт хороо)
Мөнгөн медаль – Н. Хатанзориг (Галт сум клуб)
Хүрэл медаль – А. Бат-Амар (Галт сум клуб)
Эрэгтэй ганцаарчилсан ангилал – залуучууд /19-21 нас/
Алтан медаль – У. Чулуунбаатар (Хангарьд)
Мөнгөн медаль – Д. Өсөхбаяр (Добу мэргэн клуб)
Хүрэл медаль – Ц.Цэнгүүн (Хангарьд)
Эмэгтэй ганцаарчилсан ангилал – бага нас /14-оос доош/
Алтан медаль – О. Энхгэрэл (Галт сум клуб)
Мөнгөн медаль – А. Энхжин (Алдар спорт хороо)
Хүрэл медаль – Н. Энхзул (Эрч клуб)
Эмэгтэй ганцаарчилсан ангилал – өсвөр үе /14-18 нас/
Алтан медаль – Ө.Халиун (Ирээдүйн одод)
Мөнгөн медаль – Б. Билгүүнзаяа (Хангарьд клуб)
Хүрэл медаль – С. Эмүжин (Галт сум клуб)
Эмэгтэй ганцаарчилсан ангилал – залуучууд /19-21 нас/
Алтан медаль – М. Гэгээн (Хангарьд клуб)
Мөнгөн медаль – О. Халиунсайхан (Алдар спорт хороо)
Хүрэл медаль – Г. Энхжин (Хангарьд клуб)
Өсвөрийн Холимог баг
Алтан медаль – Г. Үлэмж, Н. Хатанзориг (Галт сум клуб)
Мөнгөн медаль – Э. Марал, М. Төгөлдөр (Эрч клуб)
Хүрэл медаль – Э.Андимана, Б.Буянтүшиг (Алдар спорт хороо)
Залуучуудын Холимог баг
Алтан медаль – М. Гэгээн, У. Чулуунбаатар (Хангарьд клуб)
Мөнгөн медаль – О. Халиунсайхан, Б. Буянтүшиг (Алдар спорт хороо)
Хүрэл медаль – О.Анужин, Н. Хатанзориг (Галт сум клуб)
Өсвөрийн Эрэгтэй баг
Алтан медаль – А. Бат-Амар, М. Хантүшиг, Н. Хатанзориг (Галт сум клуб)
Мөнгөн медаль – Г. Төгөлдөр, М. Төгөлдөр, М. Чингүүн (Эрч клуб)
Хүрэл медаль – О. Билгүүнтөгөлдөр, М. Мөнхбаатар, Г. Төгсбуян (Баянхонгор БТСГ)
Залуучуудын Эрэгтэй баг
Алтан медаль – Энхбаяр, Буянтүшиг, Батбилэг (Алдар Спорт хороо)
Мөнгөн медаль – Чулуунбаатар, Энхжин, Цэнгүүн (Хангарьд клуб)
Хүрэл медаль – Хантүшиг, Бат-Амар, Хатанзориг (Галт сум клуб)
Өсвөрийн Эмэгтэй баг
Алтан медаль – Б. Билгүүнзаяа, Б. Буянхишиг, М. Энэрэл (Хангарьд клуб)
Мөнгөн медаль – Б. Гоомарал, Б. Номинзул, Ө.Халиун (Ирээдүйн одод клуб)
Хүрэл медаль – С. Эмүжин, О.Энхгэрэл, Г.Үлэмж (Галт сум клуб)
Залуучуудын Эмэгтэй баг
Алтан медаль – Гэгээн, Энхжин, Солонго (Хангарьд клуб)
Мөнгөн медаль – Халиун, Гоомарал, Номинзул (Ирээдүйн одод)
Хүрэл медаль – Халиунсайхан, Төгссайхан, Нандинцэцэг (Алдар Спорт хороо)
Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу 1 дүгээр сарын 12-ны өдөр Олон улсын шага, хөгжөөн дэмжигч бүжигчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээр үргэлжилнэ.
Эх сурвалж: 15 холбоо Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ