Казахстанаас энхийг сахиулагчдыг гаргах ажилд бэлдэж эхэллээ

img

Энхийг сахиулагчдын хамгаалж буй объектуудыг тус улсын хууль сахиулах байгууллагынхны хяналтад шилжүүлэх төлөвлөгөөг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Энхийг сахиулах хүчний командлал Казахстаны Батлан хамгаалах яамтай хамтран боловсруулж байгаа талаар Известия сонин  мэдээлжээ. 

 

Энэ талаар Оросын Агаарын десантын хүчний командлагч , хурандаа генерал Андрей Сердюков мэдээлсэн бөгөөд түүний өгүүлснээр объектуудыг шилжүүлэн өгсний дараа холбоотнуудын цэргүүдийг байнгын байршлын цэгүүдэд нь буцаах ажил зохион байгуулагдах аж.

 

Энэ мэдээллээс өмнө, нэгдүгээр сарын 11-ний өдөр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энхийг сахиулагчдыг гаргахаар болсон талаар парламентад мэдэгдэж байлаа. Түүний өгүүлснээр, энхийг сахиулагчдыг гаргах ажил нэгдүгээр сарын 13-ны өдөр эхэлж, 10 хоног үргэлжлэх аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ