Энэтхэгт омикрон штаммын тархалтыг зогсоох боломжгүй гэв

Коронавирусийн омикрон штаммын тархалтыг "зогсоох ямар ч боломгүй" гэж Энэтхэгийн анагаахын судалгааны зөвлөлийн дэргэдэх Тархвар судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Джаяпракаш Мулиил мэдэгджээ.
"Бид огт өөр вирустэй нүүр тулсан. Энэ вирус дельтаг бодвол хөнгөн ч энэ вирусийг зогсоох боломж бараг байхгүй" хэмээн тэрээр мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, Энэтхэгт эхэлсэн нэмэлт тунгийн дархлаажуулалт вирусийн энэ хувилбар хурдацтай тархахыг зогсоож чадахгүй гэнэ.
"Ямар ч ялгаагүй, халдвар дэгдэнэ. Дархлаажуулалтаас үл хамааран энэ вирус дэлхий даяар дэгдсэн" хэмээн Мулиил онцолжээ.
Хэдийгээр омикрон штамм өргөн цар хүрээтэй тархах эрсдэлтэй байгаа ч дельтатай харьцуулахад шинж тэмдэг хөнгөн, эмнэлэгт хэвттэл хүндрэх тохиолдол бага байгааг шинжээч онцлоод "энэ өвчнийг бид давж гарч чадна" хэмээн мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ