Угаартсан бага насны гурван хүүхдийг эмнэлэгт хүргэжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 7 дугаар байрны дугаар орц нэгдүгээр давхрын цахилгаан хуваарилах өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 21:52 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход цахилгаан хуваарилах өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан байна. Гал түймэрт иргэн Ч /9 настай, эрэгтэй/, Ч /5 настай, эрэгтэй/, И /7 настай, эмэгтэй/ нар угаартсан байдалтай байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгч, утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ