УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ

img

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ.

 

 

 

Монголын Улс анхны Үндсэн хуулиа 1924 онд баталж байсан бол түүнээс хойш 1992 онд 4 дэх Үндсэн хууль буюу ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж, хэрэгжүүлсээр өдгөө 30 жил болж байгаа билээ.

 
1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулиар нийгэм, эдийн засаг, төрийн тогтолцооны цоо шинэ, иж бүрэн өөрчлөлт шинэчлэлтийг хийж, хүний эрхийг дээдэлсэн,  өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах тогтолцооны үндэс суурийг тавьсаныг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ