Үндсэн хууль баталсны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр. Өдгөөгөөс 30 жилийн өмнө буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, "Мэдэгтүн, Сахигтун" хэмээн тунхагласан юм.
Тодруулбал, Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг Б.Чимэд голлон боловсруулсан. Шинэ Үндсэн хуулийг 1992оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдсөн түүхтэй юм. Улсад тусгаар тогтнол, иргэнд эрх чөлөө, эрх тэгш байдал, төрд ардчилсан дэглэм тогтоосон шинэ Үндсэн хууль нь тухай үеийн олон улсын жишигт нийцсэн, нийгмийн шилжилтийн үед тохируулсан баримт бичиг учир хожим нэмж засварлах зайлшгүй шаардлагатайг ч Б.Чимид гуай онцолсон байдаг.
Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ