Канадад вакцин тариулаагүй хүмүүс татвар төлнө

img

Канадын Квебек мужид ковидоос үүдэлтэй нас баралт тус улсын бусад бүс нутгуудаас хамгийн өндөрт тооцогдож байгаа гэнэ. Тиймээс энэ мужид вакцинд хамрагдах идэвхийг сайжруулах үүднээс вакцин тариулаагүй хүмүүст "эрүүл мэндийн татвар" ноогдуулахаар болжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Квебек мужийн оршин суугчдын ердөө 13 хувь нь л вакцинд хамрагдаагүй байгаа аж. Чухамхүү эдгээр хүмүүс халдвар аван, өвчин нь хүндэрч байгаа тул вакцинд хамруулахын тулд "шахалт" үзүүлэхээр болжээ. 

 

Ингээд вакцины эхний тунд хамрагдаагүй хүмүүс татвар төлөхөөр болсон талаар Квебек мужийн Ерөнхий сайд Франсуа Лего мэдэгдсэн байна. Татварын хэмжээг зарлаагүй ч Ерөнхий сайдын өгүүлснээр "дориухан" хэмжээтэй байх гэнэ.

 

Энэ мужид коронавирусийн халдварын улмаас нийт 12 мянган хүн амиа алдсан байна. Өдөрт 60 гаруй нас баралт бүртгэгдэж байгаа нь энэ мужид олныг хамарсан дархлаажуулалтын ажил эхлэхээс өмнөх үеийн үзүүлэлттэй адил байгаа гэнэ. Мөн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн 45 хувь нь вакцинд хамрагдаагүй хүмүүс аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Хамгийн гол нь вакцин чинь хамгаалж чадахгүй харин ч олон мутац үүсгэхэд гол нөлөө үзүүлээд байна даа.
2022-01-13