“Автомашинтай худалдаа” өнөөдрөөс эхэлнэ

img

Коронавирус халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гарсан. Гэхдээ гэр бүлийн хүрээнд тэмдэглэхэд хүнсний болоод ахуйн хэрэглээний тодорхой хэрэгцээ гарч байгаа. Тиймээс энэ хэрэгцээг хангах, бизнес эрхэлж байгаа иргэдээ дэмжих үүднээс Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх “Автомашинтай худалдаа”-г зохион байгуулах шийдвэр гаргасан.

 

 

Гарсан шийдвэрийн дагуу машинтай худалдаа эрхлэгчид өнөөдөр буюу 1-р сарын 13-аас эхэлж хорооны засаг даргатай гэрээ байгуулж, тогтоосон байршилд худалдаа эрхлэх боломжтой. Байршлуудын хувьд дүүргийн 10,19,22 дугаар хорооноос бусад 25 хороонд худалдаа эрхлэх боломжтой талбайг байгуулсан юм.

 

Худалдаа эрхлэгчдийн хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой. Тухайлбал халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн хямд үнээр худалдаалах, гарал үүслийн гэрчилгээ байх зэрэг шаардлагыг хангах үүрэгтэй.

 

Дашрамд Баянзүрх дүүргийн Засаг даргын иргэдээ эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн хүргэх, бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс гаргасан шийдвэрийг томоохон аж ахуй нэгж байгууллагууд ч дэмжиж байна. Зарим газрууд түрээсгүй лангуу гаргаж өгөх саналаа ч хүргүүлсээр байгаа юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26
Болд:
200дахин илүү халдварлах чадалтай ОМИКРОН дэлгэрч байхад юун цагаан сар бэ???????????????????????????????????????????????????????????????? Хөнгөн хүрнэ гэж байгаа боловч гадаадад суурь өвчтэй хүмүүс хүндэрч үхэж байгаа шүү. Манай хүн амын бараг тал нь суурь өвчтэй гэдэг байх аа.Ёстой л Цагаан сар Хар нулимс болох вий.
2022-01-13