Өртэй орнууд НҮБ-д санал өгөх эрхээ алдав

img

НҮБ-д өртэйн улмаас санал өгөх эрхээ алдаж буй орнуудын жагсаалтыг тусгасан захидлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш Ерөнхий ассамблейд илгээжээ. Энэ талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна. 

 

Өмнөх хоёр жилийн хугацаанд улс орнуудын төлөх ёстой үнийн дүнд нийт өрийн хэмжээ хүрвэл тухай орнуудын санал өгөх эрхийг хасах тухай НҮБ-ын хартад тусгасан байдаг юм. Үүний дагуу  Иран, Венесуэл, Судан, Антигуа, Барбуда, Конго, Гвиней, Папуа—Шинэ Гвиней, Вануату гэсэн найман орон санал өгөх эрхээ хасуулжээ. 

 

Санал өгөх эрхээ сэргээхийн тулд Ираны төлөх ёстой хамгийн бага үнийн дүн гэхэд л 18 сая долларыг давж байгаа гэнэ. 2021 онд энэ улс мөн л өрийнхөө улмаас санал өгөх эрхээ хасуулж байв. Тухайн үед Иран мэдэгдэл хийхдээ АНУ-ын тавьсан хориг арга хэмжээний улмаас шимтгэлээ төлж чадахгүй байгаа хэмээж байлаа. 

 

Бусад орны тухайд, Судан 300 мянга, Венесуэль 40 сая ам.долларын шмитгэл төлж байж санал өгөх эрхээ сэргээлгэх боломжтой гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ