Б.Пүрэвдорж: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гацааж байгаа албан хаагчдад төр төмөр нүүрээ харуулах ёстой

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Монгол Улс бол нэгдмэл улс, бид холбооны улс биш. УИХ, Засгийн газраар хэлэлцэж, дэмжигдсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлыг сумын ИТХ-ын дарга эсэргүүцэж, тогтоол гаргаад, БНХАУ-ын Элчин сайд руу албан бичиг явуулах тухай ярьж байгаа нь үнэхээр зүйд нийцэхгүй байна.
Өнөөдөр эрчим хүчээ атгасан орнууд хамгийн өндөр хөгжилтэй байна. Манай улс эрчим хүчний арвин нөөцтэй, түүнийгээ ашиглах ёстой. Бид гаднаас эрчим хүчний харьяат байх ёсгүй. Энэ үүднээс гарсан Монгол төрийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа нөхдүүдэд төрийн төмөр нүүрийг харуулах хэрэгтэй. Ард түмэн эсэргүүцэж болно, тэдний эрх. 9.7 тэрбум төгрөгийг бүрэн ард түмэнд хүргэх ажлыг Засгийн газар зохион байгуулах ёстой.
Төрийн алба хашиж, төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хүргэх ёстой хүмүүс төрийн шийдвэрийн эсрэг тогтоол гаргаад явж байгаа үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Тиймээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гацааж байгаа төрийн албан хаагчдад төр төмөр нүүрээ харуулах ёстой. Санхүүжүүлж байгаа нөхдийг нь тагнуулын байгууллага олж тогтоо. Арай хэтэрч байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ