Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна

img

 

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн, жавартай байна.

 

2022 оны 01 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас хялмаална. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

 

2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын 20-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 16-18-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 17-ноос нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26