Ханхүү Харри Их Британийн Засгийн газрыг шүүхэд өгнө

img

Ханхүү Харри Их Британийн Засгийн газрын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Сассекийн гүн болон түүний гэр бүлийг хамгаалдаг цагдаагийн хамгаалалтыг зогсоох тухай Их Британийн эрх баригчдын шийдвэртэй холбогдуулан ханхүү Харри шүүхэд нэхэмжлэл гаргахаар зэхэж байгаа гэнэ. Энэ нь Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн өөрийн орны Засгийн газраа шүүхэд өгч байгаа анхны тохиолдол болж байгаа аж. 

 

Хоёр жилийн өмнө хааны гэр бүлийн гишүүний үүрэг хариуцлагаас татгалзаж, будант Альбионыг орхин явсан ханхүү Харригийн өмгөөлөгчид цагдаагийн хамгаалалтыг цуцалсан Дотоод хэргийн яаманд захидал илгээсэн байна. Энэ захидалд Британийн нутаг дэвсгэр дээр Сассекийн гүн болон гүнгийн авхайг бүрэн хамгаалалтад байлгахгүй бол яамны шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандана хэмээн бичжээ.

 

Ийнхүү шүүхэд хандах болсон нь ханхүү Харригийн гэр бүлийг хамгаалдаг АНУ-ын хамгаалалтын хувийн компани түүний эхнэр, хүүхдийг хамгаалахад шаардлагатай Британийн тагнуулын газрын мэдээллийг авах боломжгүйтэй холбоотой гэнэ. Цагдаагийн хамгаалалт гарган өгсөн тохиолдолд зардлыг нь Харри өөрөө төлөхөд ч бэлэн байгаа гэнэ. Учир нь тэрбээр хатан хааны ивээлгүй хоцорсон тул татвар төлөгчдийн мөнгөөр үйлчилгээ авах эрхгүй болсон юм. 

 

"Ханхүү Харри төрсөн цагаасаа эхлээд л насан туршдаа аюул дунд амьдарна. Тэрбээр хаан ширээ залгамжлах жагсаалтын зургадугаарт бичигддэг, Афганистанд хоёронтаа алба хаасан, харин сүүлийн жилүүдэд неонацистууд болон экстремистүүдийн зүгээс тэдний гэр бүлд заналхийлэх болсон" хэмээн ханхүү Харригийн өмгөөлөгчид мэдэгдсэн байна.

 

Сассекийн гүн цаашид хатан хааны гэр бүлийн гишүүний үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэхгүй гэж зарласны дараа л Харри болон түүний гэр бүлийг цагдаагийнхан хамгаалахаа больсон юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Харууд аюултай
2022-01-17
Хөөрхий Гарри:
Энэ хар авгай энэ залууг баллаж хаялаа. Энийг замд таарсан гай гэдэг юм.
2022-01-17
Мөнгө нэр алдар хөөсөн хуурамч хүүхэнтэй гэрлэчихсэн
2022-01-17
зочин:
муухай хар хүнтэй гэрлэдэг тэнэг хүн юмаа.
2022-01-17
Ehnertee tolgoigoo meduuljee ene huuhed.
2022-01-17
hohi ni de, har ehneree dagaad Afrika yavahgui yu
2022-01-17