АНУ-д холбооны засгийн газар коронавирусийн халдварын улмаас нас барсан өвчтөнүүдийн талаарх мэдээллийг цаашид эмнэлгүүдээс өдөр бүр шаардахаа болих гэнэ. Энэ талаар АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас гаргасан шинэчилсэн зөвлөмжид тусгажээ.
Шинэчилсэн зөвлөмжийн дагуу эмнэлгүүд төрийн албан тушаалтнуудад тайлан гаргаж өгөхдөө COVID-19-өөс үүдэлтэй нас баралтын тоог өдөр бүр мэдээлэхгүй юм байна. Энэ өөрчлөлт хоёрдугаар сарын хоёрны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.
Энд дуулгахад, АНУ-д омикрон штамм тархсантай холбоотойгоор нэгдүгээр сар гарснаар халдварын тохиолдол эрс нэмэгдэж, өдөрт 400 мянга гаруй тохиолдол шинээр илэрч байгаа гэнэ. Харин коронавирусийн халдварын улмаас нас барсан тохиолдол хоногт 2000 орчим байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |