Хотын дарга асан С.Батболд, С.Амарсайхан нарыг АТГ-т шалгуулна

Э.Бат-Үүлийн талаар "Гэр хороолол хөдөлгөөн"-өөс мэдээлэл хийлээ.
"Гэр хороолол хөдөлгөөн"-ний төлөөлөл “2012-2016 оны үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх санал санаачилгыг гаргаж, анх удаагаа гэр хорооллынхон хашааныхаа газрыг үнэ цэнд оруулах бүхий л боломжоо ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоо нь бий болж эхэлж байсан. Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлснээрээ хашааны газрыг үнэ цэнтэй болгосон. Мөн гэр хорооллынхон ажил, орлоготой болох гэрэл гэгээг асаасан цорын ганц хүн бол Э.Бат-Үүл.
Гэтэл Э.Бат-Үүл даргыг харлуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хууль бус байсан, дахин төлөвлөлт хийх шаардлагагүй байсан гэж МАН засгийн эрхийг авснаас хойш өнөөдрийг хүртэл дайрсаар байгаа. 2016 онд МАН Засгийн эрх авсан даруйдаа том төслийг бүхэлд нь зогсоосон. Эдгээрийн нэг бол яахын аргагүй С.Батболд, С.Амарсайхан. МАН-ын бодлогыг ойлгохгүй байгаа. 2012 оноос өмнө гэр хорооллын газрын үнийг та бүхэн мартсан байх.
“Гэр хороолол хөдөлгөөн”-ий тэргүүн Э.Бат-Үүлийг гэр хороололтой нь хамт хорилоо. Тиймээс эсэргүүцэж хэвлэлийн хурал хийж байна. Шударга үнэнийг ялуулахын төлөө тэмцэх болно. Өнөөдөр С.Батболд, С.Амарсайхан нарыг АТГ-т шалгуулах хүсэлтийг өгч байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ