ФОТО: Москва хотод мөсөн баримлын фестиваль нээлтээ хийлээ

Оросын нийслэл Москва хотноо "Москвагийн цас, мөс" олон улсын наадам нээлтээ хийжээ. Наадмын хүрээнд цас, мөсөөр хийсэн 70 бүтээлийг үзэгчдэд толилуулах бөгөөд ихэнх нь бэлэн болсон байна.
Энэ наадамд Финлянд, Итали, Беларус гэсэн орнууд болон Оросын хотуудаас багууд оролцож байгаа гэнэ. Тэдний дунд дэлхийн 27 удаагийн аварга, Барнаулын оршин суугч Александр Парфенов багтаж байгаа аж. Тэрбээр энэ наадамд "Александр Невский" киноны дүрслэлийг таван метр өндөртэйгээр бүтээх юм байна.
Мэргэжилтнүүдийн зэрэгцээ наадмын талбай дээр сонирхогчдын бүтээлийг ч харж болох гэнэ. Хүн олноор цугларсан талбай дээр хүмүүс өөрсдийн хүслээр цасаар баримал хийж болох аж Хүссэн хүн бүр эндээс цас, багаж аван баримал бүтээх боломжтой юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ