ВИДЕО: Туркийн өмнөд хэсэгт газрын тосны хоолой дэлбэрчээ

Туркийн өмнөд хэсэгт байх  Кахраманмараш хотод газрын тос дамжуулах хоолойд хүчтэй дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас гал түймэр гарч, автозамыг хаасан байна.

 

РИА Новости агентлагийн мэдээлснээр Кахраманмарашд газрын тосны хоолойд дэлбэрэлт болсны дараа гарсан гал түймэр орон сууцны хороолол руу орж болзошгүй гэж санаа зовниж байгаа гэнэ.

 

Ослын газар руу олон гал сөнөөгч, түргэн тусламжийн машиныг илгээсэн бөгөөд автозамын хоёр талын хөдөлгөөнийг бүрэн хаажээ. Дэлбэрэлт болсон шалтгаан тодорхойгүйн дээр гэмтэж бэртсэн хүний талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ