
Дархан-Уул аймагт уржигдар шөнийн 21.00 цагийн үед таван литрийн баллонтой хийн түлш дэлбэрсэн 22-54 насны гурван хүн хүнд зэргийн гэмтэл авсан мэдээллийг бид цаг тухайд нь хүргэсэн. Ослын улмаан долоо, зургаадугаар давхрын айлуудын хана цуурч, цонх хагарсан мөн дулааны шугам задарч ус алдсан байдалтай байсан тул бүх айлуудыг нүүлгэн шилжүүлсэн юм.
Эх сурвалжийн мэдээллээр осолд өртсөн айлд “Дашваанжил” компанийн таван литрийн хоёр ширхэг хийн түлш байсны нэг нь дэлбэрчээ. Түүнчлэн ослын шалтгааныг тодруулахаар Мэргэжлийн хяналтын газар, онцгой байдлын шинжээчдийн баг өчигдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийг зорьсон юм.
Тиймээс “Дашваанжил”компанийн борлуулалтын албаны дарга н.Отгонбаяртай утсаар холбогдож дараахи тодруулгыг авлаа.
-Дархан-Уул аймагт дэлбэрсэн хийн түлш танай компанийнх мөн үү?
- Мөн, Гэхдээ хийн түлш дэлбэрсэн шалтгааныг Мэргэжлийн хяналтын газраас тогтоож шинжээчийн дүгнэлт гарсны дараа манай компаниас албан ёсны тайлбар хийнэ.
-Энэ осол нэг биш удаа гарч байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт танай компанийн хийн түлш дэлбэрч олон арван хүн гэмтсэн мэдээлэл ч бий шүү дээ. Хийн түлшид чинь мэргэжлийн байцаагч нар хяналт тавьдаггүй юм уу?
- Одоо бид завгүй байгаа болохоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. / утсаа салгав/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ