Хөгжлийн банк чанаргүй 26 зээлдэгчийг зарлалаа
2022-01-20

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдийг зарлалаа. Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. 

 

 

Тус банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар үе шаттай арга хэмжээ авч буйг мэдээлж байна. 

 

 

Чанаргүй зээлдэгчдийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

 

Shuud.mn
Сонин хачин
Ганаа:
Ямар эрх ямбатай нэг даргын жирийн нэг уул уурхайн компани алт уугаа гээд зээл өгдөг байна. Жирийн компани мөрөөдөө ч санахгүй дээ.МОНДУЛААН ТРЕЙД ХХК
2022-01-21
Зээлийг төлүүл төлөхгүй бол шоронд шар махтай хатаа даварсан гарууд
2022-01-21
K:
Бишрэлт гэж Ундармаа ажаа баахан зээл шаагаад , дээр нь банкаа дампууруулаад !!! МАН энийгээ яаж тайлбарлах бол??? Энэ улс дуусчээ!!!
2022-01-20
Ундармаагийн Бишрэлт группын нэр бж л бна
2022-01-20
Төрийн банкууд намын харьяалал, улс төрийнхний цохолтоор барьцаагүй их хэмжээний зээл олгодог хэвээрээ л юм байна. 1990-1997 оны хооронд олон төрийн банк найдваргүй зээлдэгсдийн уршгаар дампуурсан. Тэр үе эргээд ирчихэж
2022-01-20
Зочин:
Гарамжав 10 тэрбумаа төлсөн үү.ХЭН БАЙНА АЛЬ НАМ БАЙНА .ЗЭЭЛЭЭ ТӨЛДӨГГҮЙ БОЛ ЗАРЛААД БАЙХ ХЭРЭГТЭЙ.
2022-01-20
Энэ мондулаан гэж компани аль л муу юм болгонд оролцож байх юм
2022-01-20
Zochin:
Монгол газрын тос ТӨХХК энэ жагсаалтанд орохгүй юу
2022-01-20