Өмнөд Африкт амьтны хүрээлэнгийн арслан коронавирусийн халдвар авчээ

img

Өмнөд Африкийн нийслэл дэх амьтны хүрээлэнгийн арслан болон пума коронавирусийн хүнд хэлбэрээр өвчилсөн талаар Блүмберг агентлаг мэдээлжээ. 

 

Амьтад коронавирусийн халдвар авсан ч хөнгөн хэлбэрээр өвдсөн амьтны хүрээлэнгийн ажилтнуудаас халдвар авсан байна. Пума болон арслангуудаас шинжилгээ авахад коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд 23 хоног эмчлэгдээд бүрэн эдгэрсэн гэж Преторийн их сургууль мэдээлсэн байна.

 

Пума халдвар авсан тохиолдол 2020 онд бүртгэгдсэн бол арслангууд үүнээс жилийн дараа, дельта штаммаар үүсгэгдсэн гурав дахь давлагааны үед халдвар авчээ. Коронавирус ихэвчлэн амьтнаас хүнд халдварладаг гэсэн онол байдаг ч хүн амьтанд халдаах тохиолдол ч гарах боломжтой гэж судлаачид онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ