Япон улс таваас дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулна
2022-01-21

Японы Эрүүл мэндийн яам 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулахад Пфайзер компанийн коронавирусээс сэргийлэх тарилга ашиглахыг зөвшөөрчээ. Энэ талаар Kyodo агентлаг дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах ажил 2022 оны гуравдугаар сард  эхлэх гэнэ. Ингэснээр тус улсын найман сая орчим хүүхэд вакцинд хамрагдах эрхтэй болох аж. 

 

Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 5-11 насны хүүхдүүдэд тарих тун нь насанд хүрэгчдэд зориулсан тунг гурав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээтэй байх гэнэ. Одоогоор Японд 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин