Коронавирусийн улмаас Toyota 11 үйлдвэрээ хаажээ

img

Дэлхийн хамгийн алдартай автомашин үйлдвэрлэгч коронавирусийн улмаас үйлдвэрүүдээ ээлж дараалан хаасаар байна. Одоогоор Япон дахь 11 үйлдвэр түр хугацаанд зогссон талаар Регнум агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 13 ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн тул Цуцуми дахь үйлдвэрийг хамгийн түрүүнд хаасан байна.Ингээд нэгдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд нийт 11 үйлдвэрийн ажиллагааг түр зогсоохоор шийджээ. 

 

Үйлдвэрүүд ийнхүү түр зогссоноор сэлбэг хэрэгсэл хангалтгүй байх асуудал улам даамжирна гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр нэгдүгээр сард Toyota Motor компани 47 мянган автомашин үйлдвэрээс гаргах боломжгүй болох аж. 

 

Гуравдугаар сарын 31-нд дуусах 2021 оны санхүүгийн жилийн дүнгээр энэ компани есөн сая автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч төлөвлөгөөт бус зогсолт үүссэн тул төлөвлөгөөгөө өөрчилсөн байна. Түүнчлэн шинээр Land Cruiser 300 машин худалдан авах хүсэлтэй хүмүүс дөрвөн жил дугаарлах шаардлагатай болно гэж Тoyota компани анхааруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ