Ганад тэсрэх бодистой машин дэлбэрч, нэг тосгон бүхэлдээ сүйрчээ

img

Гана улсад тэсрэх бодистой ачааны машин дэлбэрч, нэг тосгоныг бараг бүхэлд нь сүйтгэжээ. Нэгдүгээр сарын 21-ний үдшийн байдлаар 17 хүн амиа алдсан гэсэн мэдээлэл гарсан ч аврагчид цогцоснуудыг эрэн хайсаар байгаа талаар ВВС агентлаг дамжуулжээ. 

Ганын цагдаагийнхны мэдээлснээр, ачааны машин алт олборлох уурхай руу тэсрэх бодис тээвэрлэж явсан бөгөөд Ганын Богосо хотоос холгүйхэн орших Апиате сууринд мотоциклтэй мөргөлдсэн байна.

Энэ ослын улмаас гал гарч, улмаар тээвэрлэж явсан тэсрэх бодисууд дэлбэрч Апиате тосгоныг газрын хөрстэй тэгшилжээ.

Орон нутгийн хэвлэлийнхэн болон олон нийтийн сүлжээний хэрэглэгчид дэлбэрэлтээс үүдсэн асар том утаан үүл, зам дээр гарсан том нүх, дэлбэрэлтэд өртсөн цогцос болон суурин нурсан зургуудыг нийтэлсээр байгаа гэнэ. 

Дэлбэрэлтийн бүсэд 500 орчим сууц байснаас ихэнх нь бүхэлдээ нурсан гэж Ганын Онц байдлын албаны төлөөлөгч мэдэгдсэнийг Франс-пресс агентлаг дамжуулжээ. Амиа алдсан хүний тоог баасан гаригийн үдээс хойш 17 гэж мэдэгдэж байсан бөгөөд цогцос эрэн хайх ажил үргэлжилж байгаа аж. 

Ганын Мэдээлэл харилцааны сайд Кожо Оппонг Нкрумагийн мэдээлснээр 59 хүн гэмтэж бэртсэнээс заримынх нь биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ. Хүнд бэртсэн хүмүүсийг нийслэлийн эмнэлгүүд рүү хүргэжээ.

Ачааны машинд тээвэрлэж явсан тэсрэх бодис нь Богосогоос 140 км зайд орших Чирано алтны уурхайд хүргэж өгөх ачаа байсан гэнэ. Осол гарсны дараа ачааны машины жолооч болон ачааг хамгаалж явсан цагдаагийнхан гал гарахаас өмнө холдож чадсаны ачаар амьд гарсан байна. Харин ачааны машиныг мөргөсөн мотоциклийн жолооч мөргөлдсөний улмаас амиа алджээ.

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-01-22