Өдөрт 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн ч 753 хүн хамрагджээ

Өнөөдөр /2022.01.24/ Улаанбаатар хотод суурин 154, түр 3 цэгт 157 багийн 736 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Харин өчигдөр /2022.01.23/ нийслэлийн хэмжээнд I тунд 22, II тунд 17, III тунд 393, IV тунд 321, нийт 753 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3027 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.495 (77.1 хувь), 16-17 насны 27.019 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ