"Исламын улс" бүлэглэл Афганистанд халдлага үйлджээ

Афганистаны Герат хотод бямба гаригт дэлбэрэлт болсны улмаас долоон хүн амиа алдаж, 10 хүн шархаджээ. ТолоНьюс сувгийн мэдээлснээр, Герат хотын Хажи-Аббас дүүрэгт зорчигч тээврийн автобус дэлбэлсэн бөгөөд амиа алдасан хүмүүсийн дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэнэ.
Автобус дэлбэлж, долоо хүний аминд хүрсэн энэ хэргийн хариуцлагийг "Исламын улс" алан хядах байгууллага өөр дээрээ авсан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Энд дуулгахад "Исламын улс" болон "Талибан" бүлэглэлүүд нь дайсагнагч бүлгүүд юм. 2021 онд "Талибан" Афганистаны төрийн эрхийг авсны дараа цуврал халдлагууд гарсан бөгөөд эдгээр хэргүүдийн заримыг нь "Исламын улс" бүлэглэл үйлдсэн гэж мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ