Вакцин эсэргүүцэгчид Байденыг огцрохыг шаардав

Коронавирусийн халдварын тохиолдол болон нас баралт хамгийн өндөрт тооцогдож буй АНУ-д омикрон штаммаар үүсгэгдсэн халдварын давлагаа эхэлснээс хойш нөхцөл байдал улам дордсон юм. Тиймээс энэ улсын олон салбарт вакцинд зайлшгүй хамрагдах журам үйлчилж эхэлсэн.
Харин үүнийг эсэргүүцсэн олон мянган хүн ням гаригт Вашингтоны төвд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. ВВС агентлагийн мэдээлснээр, цугласан олны ихэнх нь амны хаалтгүй байсан гэнэ. Мөн зарим хүмүүс Байденыг огцрохыг уриалсан зурагт хуудас барин жагсжээ.
Байденыг огцруулах уриалга бүхий зурагт хуудсуудыг барьсан хүмүүс нь Трампыг дэмжигчид байж болзошгүй гэж Вашингтон Пост сонин таамагласан байна. Энэ жагсаалд 20 мянган хүн цугласан гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн бөгөөд коронавирусийн халдвартай тэмцэх эрх баригчдын арга хэмжээ хэт хатуу байгааг эсэргүүцсэн хүмүүсийн төлөөлөл цугларчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ