Оросын хүнсний экспорт түүхэн дээд амжилт тогтоожээ

img

2021 оны 11 дүгээр сард Оросын хүнсний экспорт 3,82 тэрбум долларт хүрсэн нь түүхэн дээд амжилт тогтоосон талаар Оросын Экспортын төвийн судалгааны төв мэдэгджээ. 

 

2021 оны 11 дүгээр сард Оросын хүнсний экспортын гол бараа бүтээгдэхүүн нь улаан буудай, далайн бүтээгдэхүүн, наран цэцгийн тос, хөлдөөсөн загас, рапсын тос, хөх тариа, шоколадан бүтээгдэхүүнүүд, маалиныг үр, эрдэнэ шиш байсан аж.

 

Харин экспорт чиглэсэн гол орнууд нь Турк, Египет, Хятад, Казахстан, Нидерланд, Иран, Өмнөд Солонгос, Беларусь, Япон улс байжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ