Германы католик сүмийнхэн өөрсдийгөө ижил хүйстэн гэдгээ зарлажээ

Католик сүмийн түүхэнд анх удаа санваартнууд бэлгийн чиг хандлагынхаа талаар олноороо нэгдэн зарлажээ.
DW агентлагийн мэдээлснээр, Германы католик сүмийн 125 төлөөлөгч өөрсдийгөө ижил хүйстэн гэж зарласан байна. Тэдний дунд санваартнууд төдийгүй пастор, католик нэгдлийн удирдагчид, шашны сургуулиудын эрэгтэй, эмэгтэй багш нар, сүмийн захиргааны ажилтнууд багтаж байгаа гэнэ.
Тэд хамтдаа OutInChurch олон нийтийн хөдөлгөөн байгуулж байгаа талаараа даваа гаригт зарласан байна. Энэ хөдөлгөөнийхөн бэлгийн чиг хандлага болон хүйс цаашид ажлаас халагдах үндэслэл болдоггүй байлгахын тулд сүмийн хөдөлмөрийн хуулийг өөрчлүүлэх эрмэлзэлтэй байгаа гэнэ. Түүнчлэн сүмийн сургаалиас хүйс болон бэлгийн чиг хандлагын талаарх мэдэгдлүүдийг хасахыг тэд шаардаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ