Ж.Бат-Эрдэнэ: Замын-Үүдээр оруулж ирж буй ачааны 60 хувь нь барилгын материал байна

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна.
Зам тээвэр хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын-Үүдийн ажлын хэсгийг удирдаж ажиллаад ирлээ. Манай ажлын хэсэг үндсэн гурван зорилготой.
Нэгдүгээрт, ачаа тээврийг эхлүүлэх. Ингэхдээ тээвэр зохион байгуулалтыг сайжруулах:
Одоогийн явуулж буй тээвэр зохион байгуулалт нь үндсэн гурван системтэй. Хилийн “0” цэгээс гаалийн хяналтын талбай хүртэлх газар чингэлгийг тээвэр буулгах. Гаалийн талбайгаас түгээлтийн талбай хүртэл тээвэр зохион байгуулалт. Түгээлтийн талбайгаас ачаа хүлээн авах хэсэг гэсэн гурвалсан системээр ажиллаж байна.
Хоёрдугаарт, тээвэр зохион байгуулалттай холбоотой халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэх:
Халдвар хамгааллын дэглэм сахиулах. Замын-Үүд сумын хэмжээнд халдвар хамгааллын дэглэм сахиулах арга хэмжээг тус сумын Онцгой комисстой хамтран зохион байгуулж байна. Мөн хилийн хамгаалалтын бүстэй холбоотой халдвар хамгаалалт. Бүх л зүйл хатуу хяналтын хүрээнд байна.
Гуравдугаарт, олон талт хамтын ажиллагааг удирдлагаар хангах:
Замын-Үүд суманд ажиллаж байгаа бүх шатны байгууллагууд, тээвэр зохион байгуулалтад оролцож байгаа бүх хүмүүсийг зохион байгуулсны үр дүнд амжилттай байна. Өдөр бүр ерөнхий зохицуулагч томилон ажиллаж байгаа.
Тээврийн хөлс, тээвэр зуучийн үнэ өртөгтэй холбоотой асуудлыг хоёр талд нээлттэй платформ бий болгож шийднэ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, нээлттэй платформ дээр бүртгэгдсэн тээвэр зууч цаашид ажиллана.
Өнөөдрийн байдлаар 587 тээврийн хэрэгслээр 767 чингэлэг улсын хилээр нэвтрүүлсэн байна. Бараа материалыг харвал барилгын материал зонхилж байгаа. Тодруулбал, ачааны 60 хувийг барилгын материал эзэлж байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ